Украйны Алушта хотноо энэ сарын 13-22-ны өдрүүдэд шатрын Өсвөрийн олон улсын нээлттэй тэмцээн болж өндөрлөсөн билээ. Есөн өдөр үргэлжилсэн тэмцээнд шатрын спорт өндөр хөгжсөн зургаан орноос шигшигдсэн 30 орчим өсвөрийн шатарчин гурван төрөлд өрсөлдөж аваргуудаа тодруулсан байна. Гавьяат дасгалжуулагч П.Жигжидээр ахлуулсан Монголын өсвөрийн шигшээ баг энэ удаагийн тэмцээнд хоёр төлөөлөлтэй оролцсон байна.
Тэд гурван төрлийн нийлбэр дүнгээр үнэмлэхүй амжилттайгаар эх орондоо ирээд байна. Тухайлбал, тэмцээний Блиц төрлийн 16 хүртлэх насны ангилалд Г.В.Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийн дэргэдэх лицей сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч “Зууны шатар” клубын тамирчин Ц.Ашид багийн хамтран тоглогч Э.Энхнарны хамт энэ төрөлд өрсөлдөж авах ёстой долоо онооноос 6.5 баллын үнэлгээгээр тэргүүн байрт шалгарчээ.
Мөн рапидийн төрөлд алтан медаль, цом хүртэж, стандартын төрөлд хоёрдугаар байрт шалгарч мөнгөн медалийн эзэн болсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ