Хурдан морь унаач хүүхдийн даатгалын асуудлыг хэлэлцэнэ
Өнөөдөр Хүүхдийн төлөө үндэсний газраас хурдан морь унаач хүүхдийн ослын даатгалын асуудлаар Даатгалын компаниудтай уулзалтыг зохион байгуулахаар болжээ. Тус уулзалтаар хурдан морь унаач хүүхдэд ээлтэй хэлбэрээр ослын даатгалын хэлбэрийг өргөжүүлэх хөгжүүлэх, түүний шимтгэл хураамж, нөхөн олговорын хариуцлагыг нэмэгдүүлэх, цаашид хамтран ажиллах талаар хэлэлцэх аж. Уулзалт “Пума Империал” зочид буудалд 9:00-11:00 цагт болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ