1500 хоригдол өнөөдөр саналаа өгнө
Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй хоригдогсод өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгнө.
Уг нь шүүхийн шийтгэх тогтоолоор хорих болон баривчлах ял эдэлж байгаа хоригдогсод сонгох, сонгогдох эрхээ эдлэх боломж нь хаалттай байдаг. Харин гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь сонгуульд санал өгөх боломжтой. Иймээс ШШГЕГ-ын харьяа цагдан хоригдох байранд хоригдож буй хоригдогч сонгох эрхээ эдлэх боломжтой юм.
Цагдан хоригдох байранд хоригдож байгаа буюу эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 1500 орчим иргэн байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ