Хуваарь сонголтыг нээлттэй явуулна

img

Жил бүрийн Элсэлтийн ерөнхий шалгалтын дараа их, дээд сургуулиудын хуваарь сонголт үргэлжилдэг. Тэгвэл энэ жилээс хуваарь сонголтын ажлыг мэдээллийн технологийн тусламжтайгаар, олон нийтэд нээлттэй зохион байгуулахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутагт онлайн программ ашиглан явуулах шийдвэр гарч, уг ажлыг эхлүүлэхэд бэлэн болсныг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Тус программд элсэгчдийн хувийн болон дүн онооны мэдээлэл, сургуулиудын босго онооны мэдээлэл, сургуулиудын босго онооны мэдээлэл, мэргэжлийн бүлгүүдийн мэдээлэл зэргийг багтаасан гэнэ. Систем нь ЭЕШ-ын онлайн баазтай холбогдон ажиллах ба ЭЕШ-ын дүн оноо интернэтэд байрлах үед энэхүү системийн шалгуулагчдийн дүн оноо, бусад мэдээлэл бүхий онлайн бааз бүрдэх юм байна.

Шалгуулагчид өөрсдийн ямар байр эзэлж байгааг онооныхоо тусламжтай харах бололцоотойгоос гадна хотод төгсөгчдийн хувьд олон сургуульд зэрэг бүртгүүлэн жагсах боломжтой болж байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ