Хураагдсан соёлын үнэт зүйлсийн үзэсгэлэн нээлтээ хийнэ

img

“Соёлын өв – Хамтын ажиллагааны шинэчлэл” сэдэвт үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 10.00 цагт Гаалийн газрын 7 давхарт нээлтээ хийнэ. Үзэсгэлэнд Монгол Улсын хил дээр хураагдсан соёлын үнэт зүйлс, олдворууд  тавигдах бөгөөд ГЕГ, ТӨХ, ССАЖЯ хамтран ажиллах  гэрээг үзэглэх аж. Үзэсгэлэн энэ  сарын 28-ныг хүртэл үргэлжилэх бөгөөд нээлтийн дараа  эдгээр   үнэт зүйлсийг гаалийн хамт олон ССАЖЯ-нд хүлээлгэн өгөх аж.

Дашрамд дурьдахад Гаалийн байгууллага өнгөрөгч 5 дугаар сарын 16-нд  Замын-Үүд дэх Гаалийн газрын хилийн чанадад гарах урсгалын хяналтын хэсэгт  44-20 ДГО улсын дугаартай ачааны автомашинд их хэмжээний тарваганы арьс нууж хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан  гэмт хэргийн шинжтэй  үйлдлийг  илрүүлэн, таслан зогсоосон юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ