Он солигдох мөчид 21 охин, 34 хүү мэндэлжээ
Монгол түмэн шинэ 2011 онтой золгоод байна. Тэгвэл хоёр он солигдох торгон мөчид буюу 2010 оны арванхоёрдугаар сарын 31-нээс 2011 оны нэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө Улаанбаатар хотод 69 эх мэнд сайн амаржсан таатай мэдээ байна. Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд 13 охин, 21 хүү мэндэлсэн бол 1 дүгээр амаржих газарт 14 эх, II, III-р төрөхөд 8 охин, 13 хүү мэндэлжээ.
Сонирхуулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмэндээ хандаж үг хэлж байх тэр агшинд буюу 12 дугаар сарын 31-ний 23.50 цагт 1 дүгээр төрөхөд хоёр ихэр охин мэндэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ