Улаанбаатарчууд халуун зун мөсөн байгууламжинд тухлах нь ээ

img

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод асар том хиймэл мөсөн байгууламж барьж зуны бүгчим халуун саруудыг өнгөрөөх боломжийг бий болгохоор ажиллаж байна. Энэ тухай мэдээллийг Их Британий wired цахим хуудас нийтэлсэн байна. Уг нийтлэлд дурьдснаар зуны цагт бага багаар хайлах асар том мөсөн байгууламжийг Улаанбаатар хотын төвд барихаар төлөвлөжээ. Энэ нь 7 метр зузаан, алс холын хойд нутгийн цаг агааарт нийцэх хиймэл мөсөн байгууламж барьж байгуулахад чиглэгдэж байгаа юм. Хэрэв голын ус өдрийн цагт мөсний гадаргуу дээрх ан цаваар урсвал, шөнө нь мөсөн байгууламж улам том болж хөлдөх боломжтой. Тиймээс Монголын инженерийн консорциум туул гол дээр барьж байгуулах мөсөн байгууламжинд нүх гаргаж дээрх үйл явцыг хэрэгжүүлэхээр хичээж байна. Дээр дурьдсанчлан мөсийг маш том болгохын тулд энэ үйл явц дахин дахин давтагдсаар байх юм. Энэ аргыг урьд нь Оросын Холбооны Улс, Хойд Солонгос хэрэглэж байжээ. Хэрэв гио-инженерийн энэ туршилт амжилттай хэрэгжвэл бусад хойд зүгийн улс орнууд ч агааржуулагч худалдан авах зардалаа хэмнэх боломжтой болж байна" хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

малнуудаа ингэж солиорч байхаар наад замаа ядаж нөхчөөч Түй сда
2011-11-18
dutuu, buruu orchuulsan baina, tuul goliin mosiig 1 terbum togrogoor ovliin tursh oromdono l gesen bainashte http://robomec.blogspot.com/2011/11/blog-post_18.html
2011-11-18
Үнэн юм уу дааа
2011-11-18
малнуудаа ингэж солиорч байхаар наад замаа ядаж нөхчөөч Түй сда