С.Берлускони долоон жилийн хорих ял авав

img

Италийн ерөнхий сайд асан Сильвио Берлускони насанд хүрээгүй хүүхэдтэй сексийн харилцаанд орсон, албан тушаалаа урвуугаар ашигласан хэрэгт  долоон жилийн ял авчээ.

Үүнээс гадна Миланы шүүх 76 настай Берлусконид төрийн өндөр албан  тушаал хашихыг хориглосон байна.

Хэрвээ Берлускони давж заалдахгүй бол даруй хоригдох аж. Бунга-Бунга гэх эротик үдэшлэгийн тухай асуудал 2011 оноос эхэлсэн юм. Прокурор энэ үдэш цугласан эмэгтэйчүүдийг гэмт хэргийн сүлжээнд холбоотой биеэ үнэлэгчид байсан гэж үзсэн аж. Италид 18 нас хүрээгүй эмэгтэйтэй сексийн харилцаанд орвол эрүүгийн хариуцлага хүлээдэг хуультай юм.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ