“Петровис”-т холбогдох шүүх хурал ирэх сарын 3-нд болно

img

Шатахууны хомсдол үүсгэсэн гэх шалтгаанаар “НИК”-д 4.9 тэрбум төгрөгийн торгууль ШӨХТГ-аас оноосон билээ. Үүний хариуд "НИК"  ХХК-ийн зүгээс ШӨХТГ-ыг шүүхэд өгсөн байна. Тодруулбал, "НИК" ХК шатахуундаа орон нутгийн сонгуультай холбоотойгоор зохиомол хомсдол үүсгэсэн нь тогтоогджээ. Энэ хэргийн шүүх хурал өчигдөр болох байсан. Гэвч ШӨХТГ-ын хүсэлтээр ирэх сарын 3-ний өдрийг хүртэл хойшилжээ.

 Үүнээс гадна ШӨХТГ-тай холбоотой долоо, найман шүүх хурал хүлээгдэж байгаа аж. Заримыг нь ШӨХТГ-аас шүүхэд өгсөн, зарим нь ШӨХТГ-ын эсрэг гомдол гаргасан байгаа гэнэ. Тиймээс ШӨХТГ-ын хувьд маргаан бүр дээр хуульчдын баг гаргаж байгаа гэнэ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ