ХДХВ-ийн 143 дахь тохиолдол нь эмэгтэй хүн

img

  Өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд нийт 964 үйлчлүүлэгч хандаж үйлчлүүлснээс урьдчилан сэргийлэх болон сайн дурын зөвлөгөө шинжилгээнд 611 хүн хамрагджээ. Нийт үйлчлүүлэгчдээс 51 хүнд БЗДХ илэрснийг хяналтанд авч, хавьтал судлал хийгдэж, эмчилгээнд орсон байна.   ХӨСҮТ-д сайн дураараа шинжилгээ өгсөн нэг үйлчлүүлэгчийн сорьцонд хийсэн шинжилгээгээр ХДХВ-ын халдвартай болох нь батлагдаж, 143 дахь тохиолдол болон бүртгэгджээ. Үйлчлүүлэгч нь 25-29 настай, эмэгтэй, биеийн байдал хэвийн, ДОХ/БЗДХ-ын тандалт судалганы албанд тархвар судлалын ажил үргэлжлэн хийгдэж байгаа аж. Б.Сайнаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ