Д.Цогтбаатарын эхнэр Прокурорт гомдол гаргажээ

img

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Д.Цогтбаатарын эхнэр Ч.Мандах өчигдөр Прокурорын байгууллагад гомдол гаргажээ.

Тэрбээр гомдолдоо “Миний нөхрийг залилангийн гэх хэрэгт сэжиглэн цагдан хорьсон. Тэр холбогдуулаад буй хэрэг нь 2005 онд  гарсан бол миний нөхөр 2004-2005 онд Москва хотод Холбооны аюулгүй байдлын академид сурч байсан юм. Тэгэхээр хэрэг гарах үед миний нөхөр Монголд байгаагүй гэсэн үг. Тиймээс хэргийг үнэн зөв шалгаж өгөхийг хүсье” гэсэн утга бүхий өгүүлбэрийг бичсэн байсан гэнэ.

Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Д.Цогтбаатарыг УМБГ-аас  гадаадын иргэний хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ