“Адуун чулуун”, “Мах импекс” зэрэг компанийн бүрэн эрхийг дуусгавар болгожээ

img

Компанийн тухай хуульд заасны дагуу  хувьцаат компанийн хувь эзэмшигчид  тайлан, шийдвэрээ энэ сарын 1-ний дотор  Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх ёстой. Гэтэл одоогийн байдлаар 100 гаруй  хувьцаат  компанийн удирдлага хувь нийлүүлэгчдийн  хурлын материал, шийдвэрээ ирүүлээгүй аж. Иймд Санхүүгийн зохицуулах хороо хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээ ирүүлээгүй “Адуун чулуун”, “Мах импекс” зэрэг 100 гаруй компанийн ТУЗ-ын хурал хуралдуулахаас бусад бүрэн эрхийг дуусгавар болсныг мэдэгджээ. Үүнээс 90 гаруй компанийн үнэт цаасны арилжааг зогсоосон байна. Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ