Гэр бүлийг хүйс тэмтэрсэн гэмт хэрэгтэн амиа хорлосон нь тогтоогджээ
Дархан-Уул аймагт өнгөрсөн сарын 26-ны өдөр 7-25 насны гурван хүний амийг онц хэрцгийгээр хөнөөж, нэг хүнийг хүнд гэмтээсэн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, гэмт этгээдийг олж тогтоосон байна.
Энэ талаар аймгийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах газрын дарга, хошууч Б.Чулуунтамираас тодруулахад “Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үндсэндээ дуусч, гэмт хэрэг үйлдсэн хэрэгтэн нь тогтоогдсон. Хэргийг Дархан-Уул аймгийн харьяат 23 настай Н гэгч үйлдсэн нь тогтоогдсон. Тэрбээр гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа амиа хорлосон байсан” гэсэн юм.
Харин хэргийн ганц гэрч гэгдэх 57 настай О-гийн биеийн байдал сайжирч хэвийн байдалдаа орсон байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ