Хаврын тариалалт дуусаж байна
Өнгөрсөн сарын 11-нээс улс орон даяар эхэлсэн хаврын тариалалт ерөнхийдөө дуусах шатандаа оржээ. Энэ жилийн хаврын тариалалтаар улсын хэмжээнд 395 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн байна. Үүнд 313 мянган га-д улаан буудай, 15,5 мянган га-д төмс, 7,6 мянган га-д хүнсний ногоо, 20,7 мянган га-д малын тэжээл, 25 мянган га-д тосны ургамал тарих юм.
Харин одоогийн байдлаар 295 мянган га-д үр тариа, үүнээс 275,6 мянган га-д буудай, 13,4 мянган гa-д төмс, 6,3 мянган га-д хүнсний ногоо, 67,2 мянган га-д тосны ургамал, 8,5 мянган га-д тэжээлийн ургамал, 703 га-д жимс жимсгэнэ, нийтдээ 388,5 мянган га-д тариалалт хийгээд байгаа гэнэ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ