5148 иргэн зөөврийн хайрцгаар санал өгнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш болно. Харин өнөөдөр хуулийн дагуу зөөврийн хайрцгаар санал авч эхэлжээ. Зөөврийн хайрцгаар нийслэлийн хэмжээнд 5148 сонгогч хайрцгаар санал өгөхөөр бүртгүүлжээ. Мөн Налайх, Багануур зэрэг дүүргүүдэд борооны улмаас гол үерлэж, зарим иргэд санал өгөх боломжгүй болж магадгүй байгаа учраас Онцгой байдлын албан хаагчид бэлэн байдалд ажиллаж байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ