Ё.Гэрэлчулуун: Дөрвөн цаг тутамд сонгуулийн ирцийн мэдээг зарлана
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш болохтой холбогдуулан Нийслэлийн Сонгуулийн хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун, Нарийн бичгийн дарга Ц.Отгонбагана нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тэд Нийслэлийн хэмжээнд Сонгуулийн бэлтгэл ажил хангагдсан, санал авах 368 хэсгийн хороон дээр санал авахад бэлэн болсон гэж мэдэгдлээ.
Мөн “Нийслэлийн нийт хэсэг, тойргийн хороод дээр 407 мэдээллийн даамал ажиллаж байгаа юм байна. Сонгуулийн санал хураалт явагдах үед нийслэлийн есөн дүүргээс дөрвөн цаг тутамд мэдээлэл авч сонгуулийн ирцийн мэдээг олон нийтэд мэдээлнэ. Сонгуулийн сурталчилгаатай холбоотой санал, гомдол харьцангуй бага ирсэн. Сонгуулийн сурталчилгааг хаагдсан ч Тусгаар тогтнолын талбайд намын туг байрласан байна, нэр дэвшигчийн сурталчилгааны байр сонгуулийн санал авах байрнаас 100 метрээс хол байх ёстой гэсэн журмыг зөрчсөн байна гэсэн санал гомдол ирсэнээс өөр зөрчил гараагүй” гэж Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун тайлбарлав.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ