
“Facebook” компани эмэгтэйчүүдийн “FEMEN” байгууллагын Украин, Францын хуудсыг хаажээ. Эмэгтэйчүүдийн хөдөлгөөнийг порнограф, садар самууныг сурталчилсан гэж хаасан аж.
“FEMEN” хөдөлгөөнийнхөн “Facebook”-т эсэргүүцэл үзүүлж хуудсыг нь яаралтай нээхийг шаардан “Цукерберг, FEMEN — порнограф биш” хэмээн хэвлэлийн албаны мэдээндээ дурджээ.
Уг хөдөлгөөнийхөн дэлхийн хүчирхэг орны удирдагч нарын уулзалтын үеэр нүцгэн биеэрээ дайрч шаардлага тавьж “алдаршаад” байгаа юм. Саяхан Тунисын шүүх тус хөдөлгөөний Европын гурван гишүүнийг дөрвөн сар, нэг хоног хорих ял ногдуулаад байгаа билээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ