Сноуден Гаванад буусангүй

img

  Москва-Гаванагийн “SU150”  рейс хуваарийн дагуу Хосе Мартийн нэрэмжит нисэх буудалд  газардахад АНУ-ын Тагнуулын ерөнхий газрын ажилтан асан Эдвард Сноуден буугаагүй аж. Сноуденыг Кубад ирээгүй гэж онгоцны экипажийн гишүүн хэлсэн байна. Экипажийн гишүүн “Онгоцонд тусгай зочин байгаагүй харин сэтгүүлчид л байсан” хэмээн наргин хэлжээ. Харин “Викиликс” сайтын эзэн Жулиан Ассанж Эдвард Сноуденыг хэдийнэ аюулгүй газарт байгаа гэж хэлсэн байна. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ