
Оросын их, дээд сургуулиуд 14 настай оюутан элсүүлэх саналыг хүлээн авч албан ёсоор зөвшөөрсөн байна. Оросын Боловсрол, шинжлэх ухааны яамны мэргэжилтнүүдийн боловсруулсан хөтөлбөрөөр сурагчид есдүгээр ангиас эхлэн дээд сургуульд суралцах боломжтой болж байгаа юм. Ийм хөтөлбөр нь их, дээд сургуулиудад хамгийн ирээдүйтэй, авъяаслаг хүүхдүүдийг сонгон авч, бэлтгэх боломж олгож байгаа юм. Шалгалтын тестийг амжилттай өгсөн сурагчид урьдын адил өөрийн сургуульдаа суралцах бөгөөд их, дээд сургуулиудад нэмэлт хөтөлбөрөөр суралцаж байх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ