24022 сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргажээ

img

  Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах ажиллагаа өнөөдөр 09.00-20.00 цагийн хооронд явагдаж байна. Өмнө нь сонгогч, холбогдох этгээд хуульд заасны дагуу хүсэлт, магадлагаа, тодорхойлолтоо санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө гаргасан байх ёстой ажээ. Хэсгийн хороод зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналыг нь авах сонгогчдын нэрийн жагсаалтыг тусад нь гаргаж, сонгогчдын нэрийн жагсаалт, санал авах чиглэл, хуваарийг гаргасан байна. Энэ хуваарийн дагуу тухайн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн явж саналыг нь авч байгаа бөгөөд 24022 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх хүсэлт гаргасан байна  гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ