Хакухо М.Даваажаргалын тоглосон кино нээлтээ хийнэ
Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан Японы "Earl grey Film" компаниас Япон, Монголын бейсболын хамтын ажиллагааны тухай “Ганцхан оноо” уран сайхны кино хийжээ. Уг кино энэ сарын 28-нд нээлтээ хийх тус кинонд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, С.Сарантуяа, Соёлын тэргүүний ажилтан С.Өлзийхүү, Л.Дэмидбаатар, Ц.Батхуяг буюу Амбий, Соёлын гавьяат зүтгэлтэн, Нэвтрүүлэгч Ж.Батбаяр, залуу жүжигчин М.Мөнхчимэг, З.Отгонлхагва болон бейсболын тамирчин Д.Мөнхбат, Б.Ууганмягмар, О.Өнөболд, С.Чинбат, Ц.Жавхлан зэрэг хүмүүс гол ба туслах дүрүүдэд тоглосон бол Японы талаас ерөнхий найруулагчаар Ишида Такүяа, продюссерээр Хироки Танигүчи нар хамтран ажиллажээ.
Мөн Ёкозүна Хакухо М.Даваажаргал оролцон тоглосон гэнэ.
Тус киноны зохиолыг Монголд бейсболын багшаар ажиллаж байсан япон залуугийн өдрийн тэмдэглэлээс сэдэвлэн бичжээ.
Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал Японы үндэсний бейсболын холбооны хүндэт ерөнхийлөгчийн сонгуультай аж. Тиймээс ч Их аварга “Ганцхан оноо” киног хийж эхлэхээс дуусах хүртэл кино багийнханд тусалдаг байжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ