Баянхошуунаас Хүннүгийн үеийн цогцолбор олджээ
Сонгинохайрхан дүүргийн Зүүн салаа, Баянхошуу орчмын газраас Хүннүгийн үеийн 20 гаруй булш бүхий оршуулгын цогцолбор олджээ.
Тус цогцолборуудыг түүх, соёл судлалын профессорын багийнхан илрүүлсэн бөгөөд одоогоор малтлагынхаа эрхийг авахаар ажиллаж байгаа гэнэ. Малтлагын зөвшөөрлөө авсны дараагаар археологчид оршуулгыг малтаж, газар дор байгаа өвийг бүртгэн судлаж, тухайн нийгмийн зан үйл соёл, аж байдлыг судлах юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ