Монгушийг хороосон хүнийг оллоо

img

  ОХУ-ын Тува улсын Мөрдөн байцаах газар олон улсын мастер, 40 настай эрэгтэй тамирчныг сураггүй болсон талаар мэдээлж байсан юм. Харин саяхан түүний цогцсыг олж ОХУ-ын Эрүүгийн хэргийн 105 дугаар ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Хүний амийг санаатай бүрэлгэсэн хэрэгт Сесерлиг Пий-Хемск тосгоны 23 настай залууг буруутгасан байна. Тэрбээр байцаалт өгөхдөө  ташуураар хоолойг нь боож, цогцсыг нь ойд булсан гэж мэдүүлжээ. Нас барсан тамирчин Тувагийн 20 дугаар зууны шилдэг тамирчин болж байсан, бөх Чечен-Оол Монгуш байжээ. Монгуш энэ сарын 9-нд Кызылд болсон үндэсний бөхийн тэмцээнд оролцсоноос хойш гэртээ эргэж ирээгүй байна. Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ