“Airbus A320” онгоцыг шүдээрээ чирлээ

img

  Унгарын  иргэн Жолт Синка 50 тонн жинтэй  “Airbus A320” онгоцыг шүдээрээ чирч дэлхийн дээд амжилт тогтоолоо. Тэрбээр энэ амжилтаа Ференц Листийн нэрэмжит Будапештийн олон улсын нисэх буудалд тогтоожээ. Жолт Синка  ердөө л 52 секунд 50 тонн онгоцыг 39,2 метр хөдөлгөсөн байна. Түүний дэргэд болон видео бичлэгийг харсан хүмүүс түүнийг дээр дурдсан дээд амжилт тогтооход тэгтлээ их хүч шаардаагүй гэжээ. Гиннесийн дээд амжилт тогтооход гэрчээр байсан хүмүүс Синк гараа оролцуулахгүйгээр зөвхөн шүдээрээ 50 тонн онгоцыг хөдөлгөсөнд оршиж байгаа юм гэж онцлон тэмдэглэжээ.

Энд дарж видео үзнэ үү

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ