
БНХАУ-ын Өвөрмонголын Шаньдун мужийн нэгэн голоос 20 гаруй нялх хүүхдийн цогцос олдлоо хэмээн “Синьхуа” агентлаг мэдээллээ. Цогцсуудыг “Эмнэлгийн хаягдал” гэсэн бичигтэй шар өнгийн гялгар уутанд хийж хаясан байсан гэнэ. Олонх нь төрөөд удаагүй нярайн цогцос байсан бөгөөд бүрэлдээд хэдхэн сар болсон ураг ч цөөнгүй байжээ. Төрөөд удаагүй байсан нярайн бугуйнд нэр бичдэг зүүлт байсан аж.
Цзинин хотын Анагаахын коллежийн эмнэлгийн нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн ажилтан “Үнэхээр энэ хүүхдүүдийн цогцос манай эмнэлэгт хамаатай” хэмээн сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Одоогийн байдлаар мөрдлөгийг эхлүүлж, тус эмнэлгийн удирдлагыг ажлаас нь түдгэлзүүлээд байгаа гэнэ.
Хятадад охин хүүхэдтэй болохгүй нь тулд үр хөндүүлэх мэс ажилбар хийлгэх нь түгээмэл үзэгдэл гэнэ. Тиймээс дээрх цогцос бүгд охидынх байх магадлал өндөр гэнэ.
Хятадад 100 охинд 119 эрэгтэй хүүхэд оногдож байдаг. Өв залгамжлах хүүтэй болох гэсэн үзлээс болж охидыг ингэж алж байгаа нь харамсалтай хэмээн уг мэдээнд дурьджээ. НҮБ-ын хөгжлийн төсөлд бичсэнээр Азийн зарим орны энэхүү хүйсээр ялгаварлах үзлээс болж 96 сая охин үр амь насаа алдаад байгаа аж. Энэтхэг, Хятад зэрэг оронд ойролцоогоор 85 сая эм хүйсийн хүүхэд “алагдаад” байгаагийн гол шалтгаан нь дээрх үзэл гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ