Энэтхэгт амь үрэгдэгсдийн тоо 1156 хүрлээ

img

Энэтхэгт их хэмжээний үер, хөрсний нуралтын улмаас амь үрэгдэгсдийн тоо 1156 хүрсэн байна. Хохирогчдын ихэнх нь үерийн гамшигт хамгийн ихээр өртсөн Уттаракханд мужийн оршин суугчид ба энд 600 гаруй иргэн амь үрэгдсэн гэх судалгаа гарчээ. Энэтхэгийн аврах албаныхан цэргийнхэнтэй хамтран аврах ажиллагаа явуулж байгаа ч цаг агаарын байдал муу байгаа болон уулархаг нутагт хөрсний нуралт ихээр үүссэн нь хүндрэл үүсгээд байгаа гэнэ. Үерийн улмаас олон тооны зам, гүүр эвдрэн сүйдэж, 1562 гаруй иргэн орон гэргүй болжээ. Энэтхэгийн Ерөнхий сайдын зүгээс үерийн гамшигт ихээр өртсөн Уттаракханд мужид 170 сая ам.долларын тусламж дэмжлэг үзүүлэхээр болсон хэмээн Энэтхэгийн төв телевиз 9X news мэдээллээ. Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ