Бодын ширэнд урамшуулал олгоно

img

Сүүлийн хоёр жил малчдад ноосны урамшуулал олгох болсноор үнэгүйдэн хаягдаж байсан ноос ноолуур үнэд орсон. Мөн үндэсний үйлдвэрүүд ч түүхий эдээр хангагдсан. Тэгвэл энэ жилээс эхлэн үндэсний үйлдвэрлэлд нийлүүлсэн арьс ширэнд ноосны нэгэн адил урамшуулал олгохоор болжээ. Малчин өрх бүр үйлдвэрлэгч байдаг ч үр шимийг нь хүртэж чадахгүй үлдэх нь бий. Тиймээс малчин өрх бүрт жижиг дунд үйлдвэрлэгчийн үнэмлэх, баталгаажсан тамга зэргийг олгож эхэлсэн юм. Үүний дагуу ҮХААЯ Арьс ширний холбоотой хамтран арьс ширийг малчдаас арьс шир бэлтгэлийн талаарх сургалтыг 12 аймагт зохион байгуулжээ. Одоогийн байдлаар 12 аймагт нийт 721 төлөөлөгч томилон арьс ширний урамшуулал олгох ажлыг эхлүүлжээ.

Сонирхуулахад, ноосны урамшуулал кг тутамд 2000 төгрөг байгаа бол, бодын арьсанд олгох урамшуулал 15 мянган төгрөг, хонины нэхий, ямааны  арьсанд бол 3000 төгрөг байх юм байна.  Уг урамшуулалд тэмээний ширийг оруулаагүй юм байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ