Гэрлэх ёслолын ордон үнээ нэмжээ

img

Манай улсад жилд 10-12 мянган хос гэр бүл болдог. Үүний цөөхөн хувь нь Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулдаг юм байна. Тэгвэл Гэрлэх ёслолын ордон энэ жилээс үнээ нэмжээ. Өөрөөр хэлбэл, одоогоос гурав, дөрвөн жилийн өмнө Хуримын ордны үйлчилгээний хөлс 10-20 минутын гэрлэх ёслол үйлдэхэд 450-500 мянган төгрөг байсан бол 2011 оноос 750 мянга болж өссөн байдаг. Тэгвэл энэ жил 850 мянган төгрөг болж өсчээ. Энэ шийдвэр нь ирэх наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ