Яруу найрагч М.Хүрэлсүх гэргийгээ ил гаргав
“Хүслийн бороо”, “Өрлөг ижий говь” зэрэг уран бүтээлээрээ олны танил болсон “Нар Мон” компанийн захирал, яруу найрагч М.Хүрэлсүх өчигдөр “Буга шүтээн” гэх шинэхэн номныхоо нээлтийг хийлээ. Энэ үеэр тэрбээр “залуу” гэргийгээ олны өмнө ил гаргаж, удахгүй үрийн зулай үнэрлэхээр зэхэж буйгаа дуулгаж амжлаа.
Яруу найрагч М.Хүрэлсүхийн хувьд өмнө нь амьдрал зохиож байсан гэдэг. Тиймдээ ч олны нүдэнд эхнэрээ ил гаргалгүй өнөөдрийн хүрсэн тухай ойр дотныхон нь өгүүлэх юм билээ. Харин тэдний хайрын билгэдэл болсон бяцхан үр нь хорвоод мэндлэх цаг дөхсөн тул ийнхүү эхнэрээ ил гаргахаар шийдсэн бололтой.
Түүний “залуу” гэргий нь “Аминаас үнэтэй Монгол” хэмээх дууг Ардын жүжигчин А.Долгортой хамтран дуулсан залуу дуучин Л.Солонго байсан нь олны анхаарлыг татсан гэнэтийн бэлэг байлаа.
Дуучин Л.Солонго нь өдгөө 25 настай. Тэрбээр өнгөрсөн жил СУИС-ыг дүүргэж, одоо Болгар улсын Софи хотын Хөгжмийн академид суралцдаг юм байна. Сонирхуулахад, түүний суралцаж буй уг сургуульд өмнө Монгол Улсын гавъяат жүжигчин Т.Ариунаа, ДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ С.Мөнгөнцэцэг нар суралцаж байсан гэдэг.


П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ