Зөөврийн хайрцгаар санал өгөхөөр бүртгэгдсэн иргэдийн 92,6 хувь нь саналаа өгчээ

img

 

Монгол Улсын 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа өчигдөр \06 сарын 25\ 07.00 цагт эхэлж,  20.00 цагт дууслаа. Нийслэлийн хэмжээнд зөөврийн хайрцгаар санал өгөхөөр бүртгүүлсэн 5198 сонгогчоос 4812 сонгогч буюу 92,6 хувь нь саналаа өгсөн байна. Санал өгсөн сонгогчдыг дүүргээр нь ангилвал, Хан-Уул дүүрэг 936 сонгогчоос 855 буюу 91,1 хувь, Багахангай дүүрэг 15 сонгогчоос 14 буюу 93,3 хувь, Багануур дүүрэг 93 сонгогчоос 76 буюу 81,7 хувь, Баянзүрх дүүрэг 1407 сонгогчоос 1315 буюу 93,3 хувь, Налайх дүүрэг  392 сонгогчоос  369 буюу 94,1 хувь,Сүхбаатар дүүрэг 324 сонгогчоос 300 буюу 94 хувь,Чингэлтэй дүүрэг 641 сонгогчоос 605 буюу 95 хувь, Баянгол дүрэг 654 сонгогчоос 603 буюу 92,2 хувь,Сонгинохайрхан дүүрэг 736 сонгогчоос 675 буюу 91,7  хувь нь сонгуульдаа оролцлоо

гэж Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ