
Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуулийг ажиглахаар гадаад, дотоодын өргөн бүрэлдэхүүнтэй ажиглагчдын баг манай улсад ажиллаж байна. Тухайлбал, АНУ, Швед, Канад, ОХУ, ХБНГУ, БНСУ, Австрали, БНФУ, Дани, Норвеги, Швейцар зэрэг 35 улс орноос болон Олон улсын байгууллагаас 400 гаруй ажиглагч СЕХ-нд бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авчээ. Түүнчлэн гадаадын 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид Ерөнхийлөгчийн сонгуулийг сурвалжлахаар ирээд байна. Мөн сонгуульд оролцож буй улс төрийн намуудаас томилогдсон 20 гаруй мянган ажиглагчид санал авах байруудад ажиллаж байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ