Өнөөдөр худалдааны төвүүд амарна

img

“Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль”-д санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хориглосон байдаг. Энэ дагуу сонгуулийн санал авах өдөр гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачаалллыг бууруулах зорилгоор хүнс, барилгын материал, мод модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүд өнөөдөр амрах юм. Мөн Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ