Улаанбаатарт түр зуурын бороотой

img

  Өнөөдөр Улаанбаатарт үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. 17-19 хэм дулаан байна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв болон говийн нутгийн зарим газраар бороо орно. дуу цахилгаантай. Салхи хойноос 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 хэм, говийн бүс нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна. Өнөөдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Буянт гол Ховд хот, Ховд гол Өлгий , Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг, Сагсай гол Буянт сум, Харбут гол Алтай сум, Чигэртэй гол Дэлүүн сум, Булган гол Байтаг сум, Хянганы нуруунаас эхтэй Халх гол Баянхошуу сум, Хөвсгөлийн уулсаас усжих Үүр гол Цагаанүүр сум, Увс нуурын сав Хархираа гол Тариалан сум, Түргэн гол Түргэн сум, Баруунтуруун гол Баруунтуруун сум орчимд үерийн түвшинг даван үерлэж байна. Иймд дээр дурдсан голууд болон голын сав дагуу суурьшин, нутаглаж буй ард иргэдийг үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ