Сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл хийхгүй байхыг анхааруулжээ

img

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар  07.00 цагаас эхлээд байна. Үдэш 22.00 цаг хүртэл үргэлжлэх санал хураалтын  ирцийн талаарх мэдээллийг СЕХ 11.00, 15.00, 19.00, 22.00 цагуудаас өгнө.  Харин цагийн бүсийн зөрүүгээс Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад санал хураалт Улаанбаатарын цагаар 08.00-23.00 цагийн хороонд явах учир урьдчилсан дүн СЕХ хороонд 23.00 цагт ирэх төлөвлөгөөтэй байгаа юм. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгийн мэдээлснээр “бүх тойргийн хорооны хурлын дүнг албан ёсоор хүлээн авсны дараа дүнг зарлах учир урьдчилсан мэдээг бид 27-ны өдөр зарлах болно” гэсэн юм.  Мөн сонгуулийн урьдчилсан дүнг намууд мэдээллэдэг байдалд СЕХ-ноос анхааруулга гаргасан байгаа. Тодруулбал, урьдчилсан дүнг СЕХ мэдээлээгүй байхад иргэдийг төөрөгдөлт оруулахгүйн үүднээс түрүүлж мэдээлэл хийхгүй байхыг намуудын штабаас хүссэн юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ