
Букингемийн ордонд Хатан хаан Элизабета хүлээн авалт хийжээ. Тэрбээр Нобелийнхоос илүү сантай нэр хүндтэй шагналд зориулан дээрх хүлээн авалтыг хийж байгаа бөгөөд анхны эздийг нь тодруулсан байна. Queen Elizabeth Prize for Engineering нэртэй байх шагналыг хүн төрөлхтний хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулсан бүтээлд өгөх юм.
Анхны шагналын эздээр интернэтийн сүлжээг үүсгэн байгуулахад хувь нэмэр оруулсан Английн Тим Бернерс Ли, Францын Луи Пузен, Америкийн Роберт Кан, Винт Серф, Марк Андреессен нар хүртлээ.
Шагнал гардуулахад Британийн ерөнхий сайд Дэвид Камерон, дэд сайд Ник Клегг, сөрөг хүчний тэргүүн, Лейбор намын дарга Эд Милибенд нар байлцжээ.
Уг шагналын сан нэг сая фунт стерлинг байгаа нь 1,5 сая орчим ам.доллар болж байгаа юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ