Сонгогчид оо, 1000 нэгжээ мартахгүй аваарай
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ажил улс даяар өрнөж байна. Үүнтэй холбогдуулан СЕХ-ноос сонгуулиа өгсөн иргэн бүрийг 1000 нэгжээр шагнан урамшуулж байна. Уг урамшуулалын нэгж бүх үүрэн холбооны оператори компаниуд болох Мобиком корпораци, Жи-мобайл ХХК, Скайтел ХХК, Юнител группын утсанд хамаарах юм байна.
Иргэн та урамшууллаа авахын тулд юуны түрүүнд сонгуулиа өгнө. Түүний дараа бүртгэлийн хуудасны доор байрлах 12 оронтой тоог 130808 дугаарт илгээх ёстой ажээ. Ингэснээс иргэн таны утсанд СЕХ-оос маргааш оройны 22.00 цаг хүртэл ашиглах нэгж орж ирнэ.
Сонирхуулахад, урамшуулалаас үүдэн гарах зардлын асуудлыг СЕХ өөрсдөө хариуцан ажиллаж байгаа юм байна. Учир нь үе үеийн сонгуулиар иргэдийн санал өгөх идэвх буурдагтай холбоотой бөгөөд тэдний идэвхийг дээшлүүлэх зорилготой юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ