
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлээд байна. Энэ удаагийн сонгуульд гурван намаас нэр дэвшигч өрсөлдсөн. Тэдний хувьд өнөөдөр 11.00-12.00 цагийн хооронд саналаа өгнө. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-наас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн хувьд өнөөдөр 11.40 цагаас Монгол III дунд сургууль дээр саналаа өгнө. Харин МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 11.40-12.00 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн зургадугаар хороо, есдүгээр хэсэг буюу 50 дугаар сургууль дээр очиж, саналаа өгөх юм байна.
Тэгвэл МАХН-наас нэр дэвшигч, Эрүүл мэндийн сайд Н.Удвал Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд байрлах зургадугаар сургууль дээр 11.00 цагт саналаа өгнө.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ