Гадаадын ажиглагч нар хэсгийн хороодод ажиллаж байна

img

Монгол Улсын ерөнхийлөгчийн зургаа дахь удаагийн сонгуулийн  санал авах өдөр өнөө өглөө 07 цагт орон даяар эхэлсэн.  Сонгогчдын сонгуульд оролцож буй идэвхи ямар байгааг тодруулахаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хэсгийн хороог зорьлоо.  Тус хэсгийн хороонд сонгууль хэвийн үргэлжилж байв.

.

Сонгуулийн 16 дугаар хэсгийн хорооны дарга Ц.Батмандах “Баянзүрх дүүргийн 16 дугаар хэсгийн санал авах байранд сонгогчдын санал авах ажлыг хуваарын дагуу 07 цагт эхлүүлсэн. Сонгогчдын идэвхи сайн байна. Сонгуулийн ирцийн мэдээг 11.00 цагт СЕХ –нд мэдээлнэ.  Манай хэсгийн хороонд одоогоор иргэдийн бичиг баримт, хаягийн давхардал зэрэг зөрчил илрээгүй байна. Мөн манай хэсгийн хороонд гадаадын хоёр иргэн ажиглагчаар сууж сонгуулийн явцыг ажиглаж байна” гэлээ.

.

Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн нэг онцлог нь сонгогч нэг бүрт 1000 нэгжийн урамшуулал.  Тэгвэл иргэд энэхүү 1000 нэгжийг хэрхэн авахаа асууж,  зарим нэг хүмүүс дэмий мөнгө зарлагадаж байна хэмээн дургуйцлээ илэрхийлж байв. Харин уг 1000 нэгжийн урамшуулал нь Сонгуулийн ерөнхий хорооноос санаачлан Үүрэн телефон утасны компаниудтай хамтран зохион байгуулж буй ажил бөгөөд уг 1000 нэгжийг иргэн  сонгогч таньд зориулсан урамшуулал  хэмээн албаныхан мэдэгдсэн юм.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ