Ерөнхий сайд сонгуулиа идэвхитэй өгөхийг уриалав
Монгол Улсын иргэд өнөөдөр төрийн тэргүүнээ сонгохоор сонгуулийн санал хураах байранд 07.00 цагаас эхлэн саналаа өгч буй. Төрийн гурван өндөрлөгийн нэг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр 10.10 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өглөө. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн 83 дугаар сургууль дээр саналаа өгсөн юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ үеэр “Зарим нэг аймагт цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн саналаа өгч чадахгүй байдал үүсч магадгүй байгаа. Гэхдээ иргэд өөрсдийн санаачилгаар завиар гол гатлах гэх зэргээр боломжоороо саналаа өгч байна. Мөн СЕХ-ноос бүх аймгуудад санал өгөх боломжгүй болсон, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалах асуудлыг шийдвэрлэж, яаралтай арга хэмжээ авах үүрэг өгсөн байгаа” хэмээгээд, сонгогчдыг сонгуульдаа идэвхитэй оролцож, иргэнийхээ үүргийг биелүүлэхийг уриаллаа.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ