
Монгол Улсын төрийн тэргүүнээ сонгох энэ удаагийн сонгуульд нийслэлийн удирдлагууд Үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж, харъяа хэсгийн хороодод санал өгсөн юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Сүхбаатар дүүргийн 6-р хорооны сонгуулийн хэсгийн хороонд санал өгсөн бол нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, гэргийн хамт Сүхбаатар дүүргийн 45-р сургууль буюу тус дүүргийн сонгуулийн 6-р хэсгийн хороонд саналаа өглөө. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга сонгогчдод хандаж хэлсэн үгэндээ “Монголчууд бид улсынхаа төрийн тэргүүнийг энэ өдөр сонгох гэж байна. Нийслэлчүүд та бүхэн сонгуульдаа идэвхитэй оролцож, сонгуульдаа саналаа өгөөрэй. Нийслэлийн иргэн таны санал энэ хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг санаарай” гэж онцлон хэллээ
гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ