
Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийлээ. Тэрээр "Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хэвийн явагдаж байна.Хоёр хэсгийн хороонд бүртгэлийн компьютер гацсан тохиолдол гарсан. Кодоо буруу хийснээс болж саатал гарсан. Үүнийг тухай бүрт нь зассан байгаа. Монгол Улсын нутаг дэвсгэрийн ихэнх хэсгээр бороотой байгаагийн улмаас 10 гаруй аймгийн сонгуулийн штабаас гол мөрөн үеэрлэсэн хэсгүүдэд байгаа сонгогчдыг автомашинаар зөөхөд шаардлагатай шатахууныг гаргаж өгнө үү гэсэн санал ирүүлсэн. Тиймээс СЕХ-ноос болзошгүй ажлын зардлыг 10 гаруй аймагт хуваарилсан" гэсэн юм. Мөн иргэдээс СЕХ-нд зарим нэгэн гомдол санал ирж байна. Тухайлбал, "Өгөөж" ХХК ажилчддаа амраахгүй байгаагаас, ажилчид саналаа өгч чадахгүй байна гэсэн гомдол ирсэн байна. Тиймээс СЕХ-ноос Нийслэлийн сонгуулийн хороонд иргэдийг санал өгүүлэх тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ