Хотын ойр орчмын овоог цэвэрлэж хотынхоо өнгө үзэмжинд хүч нэмэе
Овоонд хамгийн нандин санааны өргөл нэмэх учиртай тул бохирлох буртаглахыг нэн цээрлэх ёстой. Энэ ёс гээгдсэнээс сүүлийн үед таяг, хадаг гэх бөс, архины шил, мөнгөн тэмдэгт, машины руль, гарын боолт гипс гэх мэт зүйлийг тавьдаг болсон нь аз хийморь биш арандаг цээр болох гэмтэйг хатуу саналтай байна. Овоонд элдэв зүйл тавьсанаар өт, хорхой, шавьж өсч үржих уршиг болдог тул зөвхөн галын утаа, май, арц, агь, ганга эсвэл шингэн идээ архи, сүүний дээжээр ундаалдаг ёсыг умартаж байгаа ноцтой алдаа эндүүрэл юм. Овоог эрээлсэн хэн боловч өөртөө болон удмын үр хойчдоо дааж барашгүй зовлон үүрүүлэх нь бодит үнэн билээ — at "Тэнгэрийн тод тамга" НҮТББ-ын төлөвлөгөөт ажилын хүрээнд хийгдэж байна.



Эх сурвалж: https://www.facebook.com/tengeriintodtamga.nytbb
СЭТГЭГДЭЛ БИЧИХ