Нэр дэвшигч Н.Удвал морин цагт саналаа өглөө

img

МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, VI сургууль дээр 11.40 цагт саналаа өглөө.   Уг хэсгийн хороонд 1800 хүн саналаа өгөх ёстойгоос одоогоор 300 хүн саналаа өгчээ. Ирц идэвхи маш сайн байгаа бөгөөд нэр дэвшигч 20 хүний дараа очерлож байгаад саналаа өгсөн юм.

МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалтай хамт УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар хамт ирсэн юм. Нэр дэвшигч саналаа өгч дуусаад иргэдийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалсан байна

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ