Ц.Элбэгдорж залуусыг идэвхитэй сонгууль өгөхийг уриаллаа

img

Монгол Улсын иргэд өнөөдөр төрийн тэргүүнээ сонгоно. Сонгуулийн санал хураалт хуулийн дагуу 07.00 цагт эхэллээ. Уг үйл явдлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр тус тусын харьяа хэсгийн хороодод саналаа өглөө. Тухайлбал, Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хэсгийн хороо буюу  Орос III дунд сургууль дээр саналаа өглөө.

Тэрбээр, “Өнөөдөр их сайхан өдөр байна. Та бүхэн идэвхтэй саналаа өгч байгаад баярлалаа. Ялангуяа залуучууд, оюутнууд маань маш идэвхтэй байгаад баярлаж байна. Ирэх дөрвөн жилд Монгол Улсад их бүтээн байгуулалт өрнөж, олон ч амжилт гарна. Бас хөгжил дэвшлийн өөдөөс тэмүүлэх үе. Тиймээс Монгол түмний минь буян заяа үргэлж өөдөө байг. Та бүхэн минь саналаа идэвхтэй өгөөрэй” хэмээн хэллээ.

Тус хэсгийн хороонд 2719 хүн саналаа өгөх ёстой. Одоогийн байдлаар 636 буюу 23 хувь нь саналаа өгчээ.

Б.Одон Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ