
Туркийн нийслэл бас дахин үймээн самуунд автлаа. Цагдаа нар жагсагчдын эсрэг даралтат ус, нулимс асгаруулагч хий хэрэглэжээ. Харин жагсагчид цагдаа нар руу чулуугаар шидсэн байна. Энэ нь Кызылай талбайд зургадугаар сарын 1-нд толгойдоо буудуулж нас барсан Этеме Сарысулюкийн дурсгалд зориулсан жагсаал цуглаан юм. Түүний шархадсан газар 2000 гаруй хүн хэвтэж буруутныг олж шийтгэх шаардлага тавьжээ.
Таксим талбайд ч дээрхтэй адил шаардлага тавьсан цуглаан болсон ч тайван байдалтай өнгөрчээ.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ