Бүх хэсгийн хороонд цахилгаанчин ажиллаж байна
Сонгуулийн санал хураалт дуусах мөчид хэсгийн хороодын байранд цахилгаан тасрах тохиолдол өмнөх сонгуулиудад тохиолддог байсан. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар бүх хэсгийн хороодод цахилгаанчин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, цахилгаан, эрчим хүчний хэвийн үйл ажиллагааг хангахаар нийслэлд гэхэд 900 орчим мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа аж.
Мөн санал авах байруудад цахилгаан тасарсан үед ажиллуулах дизель мотор бэлдсэн байна.
Хэрвээ цахилгаан тасарвал тус моторыг ажиллуулахад хамгийн шуурхайдаа нэг минутын хугацаанд нөөц эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ