Дундговь аймгийн наадмын тов хойшиллоо
Дундговь аймаг энэ жил баяр наадмаа долдугаар сарын 9, 10-нд хийх талаар манай сайт мэдээлж байсан. Тэгвэл аймгийн наадмын товоо хойшлуулахаар болжээ. Учир нь аймгийн ахмадууд Баяр наадам зохион байгуулах комисст хандан, аймгийн наадмаа улсын баяраар тааруулахыг хүсчээ. Тус аймгийн наадамд улсын цолтой бөхчүүд ирж, аймгийн цол горилсон бөхчүүдтэй найраа хийн, наадамчдыг гонсойлгодог гэнэ. Үүнийг болиулахын тулд ахмадууд ийм хүсэлт гаргасан аж.
Тус аймгийн Наадмын комисс уг саналыг хүлээн авч, наадам хийх өдрөө нэг хоногоор хойшлуулан, 10, 11- нд наадахаар шийдвэрлэжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ