“Трактор” төсөл хэрэгжиж эхэлжээ
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан салбарын яамнаас өнгөрсөн намар 8400 бага оврын тракторыг БНХАУ-ын зээлийн хүрээнд оруулж ирсэн. Тэгвэл тус бага оврын тракторуудыг тариалан эрхлэлтийг дэмжих сан хариуцан ажиллаж, малчид тариаланчидад зах зээлийн үнээс хямдаар өгөх юм байна. Тракторыг таван саяар үнэлж, эхний удаад гурван сая төгрөгийн урьдчилгаа өгч, үлдсэн хоёр сая төгрөгийг огт хүүгүйгээр хоёр жилийн дотор төлөх боломжтой гэнэ.
Худалдан авагчаас гадна хоёр хүний иргэний бичиг баримтыг үндэслээд ХААН банкны салбараар дамжуулан авч болох юм байна.
Улаанбаатар, Өвөрхангай Хархорин, Булган,Хэнтий, Сэлэнгэ аймгийн Сайхан сум зэрэг газруудад сэлбэгийг байршуулсан бөгөөд малчид тариаланчид өөрт ойр газраас худалдан авах буюу агрегатийн засварыг ч хийлгэх боломжтой юм байна
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ