З.Энхболд: Аймаг, дүүргүүд ирцээрээ уралдах хэрэгтэй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр орон даяар явагдаж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр 11.40 цагийн орчимд гэр бүлийн хамт харьяалагдах дүүрэгтээ буюу Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороо, сонгуулийн зургаадугаар хэсэг байрлах нийслэлийн 45 дугаар дунд сургууль дээр 11.00 цагт ирж саналаа өгчээ.
Харин тэрбээр яг одоо өөрийн твиттер хуудаснаа иргэдийг сонгуульд идэвхитэй оролцохыг уриалсан твитт бичиж байна. Тэрбээр “Орой 22.00 цагт сонгууль хаана. Иймд иргэд та бүхнийг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байна. Аймаг сум, дүүрэг хороод хоорондоо аль нь түрүүлж 90 хувьд хүрэх вэ гэж ирцээрээ уралдах хэрэгтэй” хэмээн бичжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ