Дараагийн мэдээллийг 15.30 цагт өгнө

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын явцын байдал түүний дотор 11 цагийн байдлаар сонгогчдын ирц ямар байгаа талаар урьдчилсан мэдээг Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ. СЕХ-ноос дараагийн мэдээллийг 15.30 цагаас хийнэ. Аймгуудын хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын 16,7, нийслэлийн сонгогчдын 16,4, улсын хэмжээнд нийт сонгогчдын 16,6 хувь нь саналаа өгөөд байна.   Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо гадаадад байгаа монгол иргэдийн санал тоолох ажиллагааг өнөөдөр 22 цагт эхлэх бөгөөд харин түүний  бэлтгэл ажлыг 18 цагаас өөрийн байранд хийх гэж байна. Ийнхүү санал тоолох болон бэлтгэл ажил нь ил тод, нээлттэй  явагдана  гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ